НИЙГЭМ

Засгийн газар хуралдаж эхэллээ

Өнөөдөр /2020.11.15/ УОК хөл хорионы хугацааг сунгах эсэх тэргүүтэй асуудлаар хуралдсан. Үргэлжлүүлээд Засгийн газар ээлжит бусаар, 14.00 цагаас эхлэн хуралдаж эхэллээ.

Иргэдийн анхаарал татаж буй сэдэв бол гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэх асуудал. Хэрэв сунгахгүй гэвэл энэ хугацаа 16-ны мягмар гарагийн 06.00 цагаас дуусгавар болох юм.

Гэвч ДЭМБ болон ХӨСҮТ-ийн мэргэжлийн хүмүүс хөл хориог дахин 14 хоногоор сунгах зөвлөмж, саналыг УОК, Засгийн газарт хүргүүлээд буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button