ДЭЛХИЙ

Монгол тэргүүтэй 92 улсад 2 тэрбум ам.долларыг ВАКЦИН худалдаж авахад нь хандивлана

Дэлхийн хөгжил буурай орнуудад вакцинжуулалт хийдэг “Gavi” компани “КОВИД-19”-ийн вакцин худалдан авч хүчрэхгүй эдийн засагтай улсуудад зориулж 2 тэрбум ам.доллар босгожээ.

Тус компани нь 2000 онд байгуулагдсанаасаа хойш 822 сая гаруй хүүхэд вакцинжуулснаар 14 сая гаруй амь нас аварч, хөгжил буурай 73 оронд хүүхдийн нас баралтын тоог хагасласан буянтай юм.

Тэгвэл тэдний хөгжил буурай орнуудад зориулж “КОВИД-19”-ийн санхүүжилт босгож буй нь 2 тэрбум ам.долларт хүрсэн байна.

“Gavi” компаний хамгийн сүүлд хүлээн авсан хандивт :

  • Европын Комисс 100 сая евро
  • Франц улс 100 сая евро
  • Испани 50 сая евро
  • “Билл & Мелинда Гейтс” сангаас 50 сая ам.доллар. Тэд өмнө нь 106 сая ам.доллар өгч байжээ.
  • Өмнөд Солонгос 10 сая ам.доллар хандивлажээ.
  • Үүнээс гадна маш олон филантропчид, компаниуд хандив өргөсөн байна.

Уг санхүүжилт дунд болон бага орлого олдог эдийн засагтай дэлхийн 92 улсад “КОВИД-19”-ийн вакцин худалдан авахад нь тус болох аж. Эдгээр орнуудын тоонд Монгол Улс багтжээ.

“Gavi” компаний захирал доктор Сет Беркли санхүүжилт 2 тэрбум ам.долларт хүрснийг тохиолдуулан “Бидэнд үзүүлсэн дэмжлэгт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Уг санхүүжилт орлого багатай улсуудад туслаад зогсохгүй цар тахлын хүнд үеийг даван туулахад дэлхий дахинд тус дэм болно. Гэхдээ бид энэ эрч хүчээ алдаж болохгүй. Вакцины өндөр шаардлагатай байгаа улсуудад туслахын тулд 2021 оны төгсгөл гэхэд дор хаяж 5 тэрбум ам.долларын санхүүжилт нэмж богсох хэрэгтэй” хэмээжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button