НИЙГЭМ

“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд идшээ хийх зөвшөөрөл олгоно”

Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Засгийн газар, УОК өчигдөр хуралдан хөл хориог дахин 14 хоног сунгасан. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас иргэдийг Улаанбаатараас гарахыг хориглоод буй. Хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэд хэрхэн нутаг буцах аргаа олохгүй суугаа. Хүнс ачсан машинд нууцаар зорчих гэж оролдож буйг цагдаагийнхан онцолсоор.

Үүний зэрэгцээ цахим ертөнцөд “70359099 холбогдож Эрүүл мэндийн газраас бичиг аваад идшиндээ явж болох нь байна шүү” гэх мэдээлэл цацагдаад буй.

Үүнд Орхон аймгийн Шуурхай штабаас залруулга хийв. Тус залруулгад “Олон нийтийн сүлжээнд тавигдсан 2020 оны 11-р сарын 16-ны өглөө 09:00 цагаас эхлэн иргэдийг идшэндээ явах зөвшөөрөл олгоно гэсэн мэдээллийг залруулж байна. Бүх иргэдэд 16-ний 09.00 цагт зөвшөөрөл олгохгүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн идшээ хийх хүсэлтийг хүлээн авч, асуудлыг шийднэ, зөвшөөрөл олгоно” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button