Нийгмийн

А.Амбасэлмаа: “Энхсаран”-гийн анхны тохиолдол энэ сарын 7-нд бүртгэгдсэн, бид хугацаа алдаагүй

“Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 44 иргэнээс коронавирус илрээд байгаа билээ. Анхны тохиолдол хэзээ бүртгэгдсэн, одоо ямар арга хэмжээ авч буй талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Энхсаран” сувиллын анхны тохиолдол нь арваннэгдүгээр сарын 7-нд бүртгэгдсэн. Тэр үед 24 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэндээс 61 хүнийг ХӨСҮТ-д авчирж тусгаарласан. Хугацаа алдаагүй.

Арваннэгдүгээр сарын 6-наас хойш ар, араасаа илэрсээр өнөөдөр 47 боллоо. Бид нар тухайн үеэс урагшаа хөөгөөд "Энхсаран" сувилалд байсан зургаан жолоочдийг тусгаарласан, шинжилгээнээс нь халдвар илрээгүй” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-11-16 11:41

Биеэ емеерехийн оронд хариуцллагаа хулээгээч

Холбоотой мэдээ

Back to top button