Нийгмийн

Алтанбулаг боомтыг 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хаалаа

Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-наас ирэх 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.

Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх, Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо автозамын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны дөрөвдүгээр дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хаалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-11-16 13:37

Арай л оройтлоо. Ачааны автомашины хөдөлгөөнийг �##�ь эрт зогсоох байсан юм

Холбоотой мэдээ

Back to top button