Соёлын подкастЭнтертайнмент

VLOG #2| Японд ямар хүмүүс дугуй унадаг вэ

Дугуйн хэрэглээг Монголд нэвтрүүлье гэхээр мэдээж дөрвөн улиралтай, өвөлдөө тэсгэм хүйтэн, зам нь халтиргаатай, дугуйн замгүй гээд л олон шалтаг бидэнд олдох нь дамжиггүй. Гэхдээ сэтгэл байвал өөрийн амьдарч буй орчныг бид хэрхэн ямар байлгах вэ гэдгээ шийдэх боломжтой. Японд ирснээсээ хойш миний хамгийн их атаархсан зүйлсийн нэг бол иргэдийнх нь дугуйн хэрэглээ. Хөгшин, залуу, том, бага, ганган, хээнцэр, костюм пиджактай байсан ч бүгд л дугуйгаа унадаг. Би очсон даруйдаа дугуй унаж сурахаар шийдээд бушуухан унаж сурснаар өнөөдөр бүх ажлаа л дугуйгаар амжуулж байна.

Япон улс өдгөө 125 сая орчим хүн амтай ч харьцангуй жижиг газар нутагтаа авто замын түгжрэл багатай амьдарч буйн нэг шалтгаан бол тэдний дугуйн соёл мөнөөсөө мөн билээ. Өглөөний 07 цагаас эхлээд метроны буудал руу яарах дугуйтай залуус, арай сүүлд 08 цагийн гэхэд хоёр гурван хүүхдээ сундалласан эцэг эхчүүд сүлжилдэнэ, сургууль руугаа яарах дүрэмт хувцастай сурагчид, ганган дэгжин охид, цагаан цамц хослолтой эрчүүд хурдална. Дараа нь 09 цаг гэхэд хүнсээ цуглуулахаар, дасгалаа хийхээр, эмнэлэг явахаар, элдэв ажлаа амжуулах гэсэн ахмадуудын цуваа эхэлнэ. Арай ядан алхах мөртлөө дугуйгаа түрээд алхаж байгаа настнууд хаа сайгүй. Ер нь л энд дугуйгаар амьдралаа болгож буй хүн олон.

Манай Монголд ч сүүлийн хэдэн жил дугуйтай залуус олширсон, түрээсийн дугуйн үйлчилгээ ч нэмэгдэж, дугуйтай өдрүүдийг бүх нийтээр зохиох болсон. Өвөл, зун, хавар, намарт зөвхөн дугуй л унадаг бага насны гурван хүүхэдтэй, үлгэр жишээ гэр бүл ч бий... Болохгүй, боломжгүй гэх тусам тэндээ л зогсоно. Боломжтой, болгоё гэх тусам бага багаар урагшлах байх.

Ингээд Японы дугуйн ертөнцөөр зургаан минут аялаарай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button