НИЙГЭМ

Г.Ариунбуян: “Энхсаран” сувилалд тусгаарлаж байсан иргэд, ажилчдыг нүүлгэн шилжүүлж байна

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээллийг хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян:

"Энхсаран сувиллын хувьд өнгөрөгч 11-р сарын 10 сувиллын үйл ажиллагаатай танилцаж, цаашид ашиглах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан. Тус сувилалд байсан 81 иргэнийг үйлчилгээний 17 ажилтны хамт тусгаарлах байрууд руу нүүлгэн шилжүүлж байна.

Иргэдийг Dream зочид буудал руу, харин үйлчилгээ эрхэлж байсан ажилчдыг Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлаж байна. Мөн өнөөдрөөс эхлэн нэн шаардлагатай байгууллагын автомашинд тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг цуцалсан” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button