НИЙГЭМ

Ц.Ганзориг: Хэнтий аймгийн хоёр иргэний хариу PCR шинжилгээгээр үгүйсгэгдэх магадлалтай

УОК өнөөдөр хуралдан, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

1. Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ хийж давтан сөрөг гарч халдвар илрээгүй.

2. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг ПСР-аар нягталж байна.

3. Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй

4. УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан

5. “Энхсаран” сувилалд эрүү үүсгэж шалгах чиглэлүүдийн хэрэгжилт явц

6. Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Дархан-Уул аймагт түргэвчилсэн оношлуураар 4500 хүнээс шинжилгээ авахад долоон хүний хариу эерэг гарсан. Гэтэл PCR шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Тэгэхээр Хэнтий аймагт хариу нь эерэг гарсан хоёр иргэний хариу PCR шинжилгээгээр үгүйсгэгдэх өндөр магадлалтай” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button