Нийгмийн

Коронавирусийн шинжилгээ өгөх иргэд утсаар холбогдож, цаг аваарай

Халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавирусийн шинжилгээг өгөх боломжтой.

  • Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
  • Баянгол дүүрэг – Эмүжин төв
  • Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори 
  • Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
  • Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
  • Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер 
  • Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг 
  • Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг 
  • Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга 
  • Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр 
  • Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр
  • Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  • Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  • Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас нэр зааж дурьдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг аваарай.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button