НИЙГЭМ

Баянхонгор аймгийн Онцгой комисс сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ

Өчигдөр (2020.11.16) 18.00-19.20 цагт Баянхонгор аймгийн Онцгой комисс сумдын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Хурлын үеэр Эрдэнэцогт сум хүнс хоол бэлдэх асуудлаар нэвтрэх зөвшөөрөл их хүсч байгааг, Бөмбөгөр сум эргүүл хяналтыг өдөр тутам түлшээр хангахад зарцуулж буй бензиний үнийг яаж шийдэх талаар асууж байв. Ер нь сумдад бэлэн байдлын үед зарцуулж буй шатахуун бусад зардал, иргэдийн орж гарах хөдөлгөөнтэй холбоотой хүсэлт, отроор яваа малчдын зөвшөөрөл зэрэг асуулт давхардаж байна.
"Баянхонгор аймгийн хувьд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь зөвхөн Коронавирусын халдвараас сэргийлэх биш юм. Зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрснээс өвөл, хаврыг давахад улсын хэмжээнд "маш өндөр эрсдэлтэй” гэж тогтоогдсон. Тиймээс та бид бүхэн хоёр төрлийн гамшигтай нүүр тулж байна. Хариуцлага, дахин хариуцлага чухал шүү" гэж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан онцлон санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button