Нийгмийн

Энэ сарын 25-нд Япон явах байсан иргэд УОК-д хүсэлт гаргажээ

2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд тусгай үүргийн онгоцоор Япон улсыг зорих байсан иргэд УОК-т хандаж хүсэлт гаргажээ.

Улсын онцгой комисст хүсэлт гаргах нь:

Улаанбаатар-Токио чиглэлийн арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн тусгай үүргийн нислэгт зорчигчоор бүртгүүлсэн япон явах хүсэлтэй иргэд бид улс оронд онцгой нөхцөл байдал үүссэнээс тусгай үүргийн онгоцуудын нислэгт хувиарийг хойшлуулсаныг гүнээ хүндэтгэж бас ойлгож байна. Гэвч бид 2020 оны хоёрдугаар сараас хойш Япон улс руу явж чадалгүй, боломжит нислэгийн бүртгэл хүлээн удаан хугацаанд тэвчээртэйгээр хүлээлгийн байдалтай байсаар өнөөг хүрсэн боловч нислэг маань цуцлагдлаа. Бидний хичээл сургууль, гэрээт ажил, гэр бүл, цаг хугацаа хойшлогдон бидний зүгээс санхүү болоод сэтгэл санааны маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгааг ойлгон бидний талд асуудлыг шийдвэрлэнэ үү хэмээн хүсч байна.

Япон улс анх гаднаас хүн хүлээн авах нөхцөлд халдварын тархалт байхгүй болон хамгийн бага тархалттай 10 орныг сонгон авч түүнд нь бид багтсан билээ. Арваннэгдүгээр сарын 25-нд явах боломж гарахгүй л бол Манай улсад гарч буй өнөөгийн нөхцөл байдал, хүн амын тоонд харьцуулан авч үзвэл биднийг хүлээж авахгүй байх эрсдэл ч үүсэх магадлалтайг та бүхэн бас тунгаан хэлэлцэнэ гэдэгт итгэж байна. Дээрх тусгай үүргийн онгоцыг энэ сарын 13-ны нислэг шиг Улаанбаатар-Токио чиглэлд нэг талдаа иргэдийг зорчуулж нислэг үйлдэх боломжийг гаргаж өгнө үү хэмээн хүсч байна.

Мөн МИАТ ХК-аас анхлан мэдээлэхдээ билетний үнэ өндөр байгаа шалтгаан нь наашаа ирэх нислэгт зорчигч авахгүй учраас хэмээн мэдээллэж байсан тул 25нд зорчих зорчигчид бид Улаанбаатар-с Токио чиглэлд зөвхөн гадагшаа чиглэлтэй нислэг гарна гэдэгт маш ихээр найдан ийнхүү өргөдөлийг гаргаж байна. Түүнчлэн бидний дунд 3дагч орон луу транзит билеттэй, COVID-19-н онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хатуу нөхцөлтэй тийз захиалж буцаалт хийх боломжгүй тодорхой хүмүүс байгаа тул 25ний нэг талт нислэгийг үйлдэж өгөх боломжийг судалж хариу илгээнэ үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Нислэг үйлдэгдвэл "Бид бүгд иргэн хүнийхээ үүргийн хүрээнд халдвар хамгааллын горимоо хатуу чанд сахиж, ар гэр, бусад хүнээр гаргуулж олон хүн бөөгнөрүүлэхгүйгээр, зөвхөн өөрийн биеэр очих болно. " гэдгээ амлаж байна.

Хүндэтгэсэн: Арваннэгдүгээр сарын 25-ны Улаанбаатар-Токио чиглэлийн нийт зорчигчид

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button