Нийгмийн

Банкууд арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.12.01-ны өдрийн 06:00 цаг хүртэл  зарлаж, Засгийн газрын тогтоол гаргасан.

Үүнтэй холбогдуулан арилжааны банкууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан  хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа аж.

Гэхдээ Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иймд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button