Нийгмийн

Улаанбаатарт 10, ХӨСҮТ-д 7, Сэлэнгэд 4, Дарханд 1 нийт 22 тохиолдол бүртгэгдэв

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавурусийн тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв.

2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 14.00 цагийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д долоо, Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 5,600 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй аж.

Мөн Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоож ойрын хавьтлын 200 хүнд шинжилгээ хийсэн байна. Энэ долоо хоногт багтаан тус аймгийн төвийн 25 мянга гаруй хүн болон Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилгээнд хамруулах гэнэ. Харин Дархан-Уул аймагт өнөө өглөө тэг зогсолт хийн 10 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button