Нийгмийн

Өмнөговь аймаг Улаанбаатарт байгаа иргэдээ татаж авахаар ажиллаж байна

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр цагдаагийн хошууч н.Цолмон “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн тул иргэдийг эмнэлэг, эмийн сан орох, хүнсний дэлгүүр орохоос бусад тохиолдолд явахыг хориглосон байгаа. Аймгийн хэмжээнд 75 пост гарч, 210 албан хаагч ажиллаж байна. Гэсэн ч зөрчил дутагдал маш их илэрч байна. Жишээлбэл, иргэд айл хэсэж, архи согтууруулах ундаа хэрэглэж байна. Такси үйлчилгээг хорьсоор байхад такси дуудлагаар архи захиалж байна” гэв.

Өмнөговь аймаг гудамж талбай, орон сууцны орцыг энэ амралтын өдрүүдэд ариутгах ариутгахаар төлөвлөсөн байна. Мөн Улаанбаатарт байгаа орон нутгийн иргэдээ татаж авахаар ажиллаж байгаа гэнэ. Одоо хэчнээн иргэн Улаанбаатарт байгааг судалж байгаа аж. Гэхдээ УОК-оос шийдвэр гарсны дараа иргэдээ татаж авах юм байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button