НИЙГЭМ

Хүнс, эмийн түгээлтийг 22:00-06:00 цагийн хооронд хийх захирамж гарлаа

Нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын дарга өнөөдөр /2020.11.18/ захирамж гаргаж, хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийх захирамжийг гаргажээ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Захирамжид:

  • Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн 1.3-т заасан “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоосугай” гэснийг “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай” гэж өөрчилсүгэй.
  • Цагийн хязгаарлалтыг өөрчилсөнтэй холбогдуулан хүнсний үйлдвэрлэл, худалдаа /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/ эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулж ажилласугай гэжээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-19 15:27

Энэ мэдлэг боловсрол муу тэнэг амьтнаа солиочээ .Хүрэлсүхээ тэр Дарханы дарга шиг хүн хэрэгтэй байна.Хүнд чинь хийх ажил чаддаг юм гэж байдагдаа.энэ арай бишээ.Нийслэлийн даргаа хотын иргэд өөрсдоо сонгоё. Намын томилолт хэрэггүй...Ядаж хотын төлөөлөгчдөд сонгогдож гарч ирсэнээсээ ш�##�гаруулаачээ.хууль бус бүх т�##�аараа гологдол ийм юм ...

Холбоотой мэдээ

Back to top button