НИЙГЭМ

Баянзүрх дүүргийн 4,9,26 дугаар хороонд сэжигтэй тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Баянзүрх дүүргийн 4-р хорооны байранд орцны жижүүрээр ажилладаг эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус дүүргийн 4, 9, 26 хороодод хорио цээрийн дэглэм тогтоох захирамжийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гаргажээ.

Учир нь Баянзүрх дүүргийн 4-р хороонд падвольд, гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг иргэн Х гэх эмэгтэйгээс түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн.Тухайн иргэн нь халуурсан шинж тэмдэгтэй бөгөөд түүний PCR шинжилгээний хариу эерэг гарснаар халдвар авсан нь тогтоогдсон байна.

Мөн Баянзүрх дүүргийн 4,9,26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Коронавирусын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол байгаа тул ийнхүү хатуу хөл хорио тогтоожээ.

Монгол улс тэр дундаа Баянзүрх дүүрэгт коронавирусын халдвар илэрсэн, бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа энэ үед иргэн та үүргээ ухамсарлаж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж ГЭРТЭЭ БАЙНА УУ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button