Нийгмийн
Сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашлуулах саналыг УОК-т танилцуулна гэв

Өнөөдөр УИХ-ын цахимаар хуралдаж байгаа билээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-нд, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-нд эхлэх байсан. Гэхдээ бид ирэх долоо хоногт болох УОК-ын хуралдаанд улирлын амралтыг наашлуулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулна.
Хэрэв зөвшөөрвөл, ЕБС-ийн хичээл 2021 оны хоёругаар сарын 1, их, дээд сургуулийг 2020 оны хоёрдугаар сарын 15-нд эхлэх юм” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.