Нийгмийн

Халдвар авсан Дархан-Уул аймгийн иргэн Г Эрдэнэтэд хүүхдийн төрсөн өдөрт ирсэн нь батлагдсан гэв

Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь 6-12 сургуулийн насны хүүхэд байсан талаар хэллээ. Мөн тухайн дөрвөн хүүхдийн нэг нь арваннэгдүгээр сарын 7-нд Өргөө кино театр болон худалдааны төвүүдээр үйлчлүүлсэн байна гэв.

Мөн энэ үеэр “Дархан аймагт халдвартай болох нь батлагдсан иргэн Г нь хүүхдийн төрсөн өдөрт ирсэн нь батлагдсан. Иймд бид ойрын хавьтал болох 57,  дам хавьтал болох 158 иргэнийг тандаж байна. Тухайн төрсөн өдрөө тэмдэглэсэн хүүхдийн өвөө нь Булган аймгийн нэгэн сумын байгаль орчны улсын байцаагч. Үүнийг бид Булган аймагт мэдэгдсэн. Тус аймаг тодорхой арга хэмжээг авч байгаа. Тэр хүн ямар хүмүүстэй хавьтал болсон, манай аймагт ирээд хаагуур, хаагуур явсныг Булган аймгаас удахгүй мэдээлнэ” гэсэн юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button