Нийгмийн
ЭМЯ: Коронавирусийн халдвараас уламжлалт арга ухаанаар урьдчилан сэргийлэх зөвлөмж

Эрүүл мэндийн яамнаас уламжлалт арга ухаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргажээ.
- Аливаад уужуу тайван хандах
- Ширгээсэн халуун, бүлээн ус ойр ойрхон уух
- Гоньд, хөмүүл, халиартай зутан, шөлтэй хоол түлхүү хэрэглэх
- Халуун аарц, чацаргана, аньс, нэрс, барагшун ууж дархлаагаа дэмжих
- Биеийн илч сайжруулдаг 07:40-11:40 хооронд дасгал хөдөлгөөн хийх
- Хүний ходоод гарын хоёр алгыг тосоод нийлүүлсэнтэй адил хэмжээтэй байдаг. Ходоодны 2/4 нь бүхэл, 1/4 нь шингэн, 1/4 хоосон байхаар тооцож хооллох
- Сүү, цагаан идээ түлхүү хэрэглэх
- Хайрч, шарсан, түргэн хоол, чихэр, хийжүүлсэн ундаанаас татгалзах
- Сүүлний болон шар тостой цэгэн иллэг хийх
- Айраг, шар сүүгээр биеэ шавшиж өглөөний наранд ээх
- Хар цай, ясны шөлөнд орох
- Нойтон чийгтэй газар суухгүй, голын хүйтэн усанд орохгүй байх
- 22 цагаас өмнө унтаж амрах
- Эмчийн заавраар уламжлалт эм хэрэглэх (Мана-4, Норов-7, Лидэр-7, Ложон үрэл гэх мэт)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.