Нийгмийн

Өнөөдрөөс нийтийн тээвэр энгийн цагийн хуваарьт шилжинэ

Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч. Ж.Сандагсүрэн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байсан. Харин өнөөдрөөс нийтийн тээврийг энгийн цагийн хуваарьт шилжүүлж байна. Ингэснээр иргэд сийрэг зорчих юм. Мөн өнөөдрөөс хүнсний хангамжийн шөнийн тээвэрлэлтийг зогсоож, өнөө өглөөний 07 цагаас 17 цаг хүртэл тээвэрлэж байхаар болсон” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button