НИЙГЭМ

Д.Нарантуяа: Тандалтын зураглалтай болсон тул хөл хориог сулруулна

Коронавирусийн халдварын улмаас Монгол Улсад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ хугацаанд ямар, ямар арга хэмжээ авсан, ямар үр дүнд хүрсэн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор Д.Нарантуяа ингэж хэллээ.

Тэрбээр “Халдварын тархалт дээд цэгтээ хүрвэл эрчимт эмчилгээнд хамрагдах хүний тоо 10 гаруй хувиар нэмэгдэхийг мэргэжилтнүүд онцолж буй. Ялангуяа, Итали, Испанийн нөхцөл байдлаас үүнийг харж болно. Өнгөрсөн хугацаанд бид зүгээр суугаагүй. 2019 онд “Халдварт бус өвчний тархалтын судалгаа”-г улсын хэмжээнд хийхэд Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд хийхэд “Нийт хүн амын дөрөвхөн хувь нь халдвар бус өвчнөөр өвдөхгүй” гэсэн үр дүн гарсан.

Нэг ч халдварт бус өвчин тусахгүй байх магадлалтай хүн ам нь дөрөвхөн хувь гэсэн үг. Тэгэхээр дийлэнх нь архаг, суурь өвчин тусах эрсдэлтэй. Тиймээс ийм нөхцөлд хөл хорио тогтоосон тун зөв шийдвэр. Хэрвээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтыг барьж, хөл хорио тогтоогоогүй бол долоо хоногийн дараа 555, бүр цаашлаад 2000 орчим тохиолдол болж өсөх магадлалтай байсан.

Давхардсан тоогоор түргэвчилсэн оношлуураар 110.000 гаруй иргэнээс шинжилгээ авсан. Нэг цагт 25 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийж байгаа. Тусгай дугаар ажиллуулан, 50437 хүнд зөвлөгөө өглөө. Батлагдсан 146 хүний ойрын хавьтлын 700 хүнийг тогтоон, шинжилгээнд хамрууллаа.

Эмчилгээнд уртдаа 64, богинодоо 14 хоногийг зарцуулж байна. Одоо бид тандалтын зураглалтай болсон учир хөл хориог уян хатан байдлаар сулруулна. Ийм зөвлөгөөг эрдэмтэд өгч байгаа. Тэглээ гээд хөл хориог цуцална гэсэн үг биш” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button