ДЭЛХИЙ

COVID-19| Вакцины тунг нэмбэл, үр дүн 90 хувь болох өндөр магадлалтай

AstraZeneca, Oxford их сургууль хоёрын хамтран бүтээсэн вакцин дархлааны хариу урвалыг дэмждэг, аюулгүй болох нь мэдэгдсэн. Тэгвэл урьдчилсан баримтаас харахад вакцин хийлгэсэн хүмүүсийн 70 хувьд нь хамгаалалт тогтсон байжээ. Хэрвээ тунг өөрчилвөл үр дүн 90 хувь хүртэл нэмэгдэж магадгүй хэмээн судлаачид үзэж байна. Туршилтад 20 мянга гаруй хүн сайн дураараа оролцож, үүнээс жинхэнэ вакцин хийлгэсэн 30 хүн, хуурамч вакцин тариулсан 101 хүн “КОВИД-19” тусжээ.

Харин 3 мянга гаруй хүн дээр явуулсан туршилтанд эхний тунг тал, сүүлийн тариаг бүтэн тунгаар хийтэл үр дүн 90 хувьд хүрсэн аж.

Үүний өмнө Pfizer/BioNTech, Moderna компаниудын вакцин 95 хувь болон 94.5 хувийн үр дүн тус тус үзүүлсэн билээ.

Oxford-ын вакцин уг хоёроос хямд үнэ, тээвэрлэхэд хялбараараа давуу талтай.

Английн Засгийн Газар 100 сая тун урьдчилан захиалсан бөгөөд одоогийн байдлаар дөрвөн сая гаруй тун хэрэглэхэд бэлэн боловч вакцины баталгаа авч хараахан амжаагүй байна.

AstraZeneca 2021 онд гурван тэрбум тун үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button