Нийгмийн

Баянхонгорт явганаар болон автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ

Баянхонгор аймагт тандалтын зорилгоор түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авахад өчигдөр нэг иргэнээс халдвар илэрсэн билээ.

Тухайн иргэнийг болон ойрын хавьталуудыг тусгаарласан бөгөөд PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн байна. PCR шинжилгээний хариу өнөөдөр гарах юм. Үүнтэй холбогдуулан тус аймагт явганаар болон автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Тодруулбал,

Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын, шүүх, прокурорын ажилтан, алба хаагч нар хувийн машинаараа өглөө 07-09, орой 17-19 цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой аж.

Харин хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм эмийн хэрэгсэл түгээлт, газрын тос түлшний хангамжийн автомашинууд өглөө 09-11, орой 19-21 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох бөгөөд бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button