Нийгмийн

Өнөөдөр Б.Лхагвасүрэн агсны мэндэлсэн өдөр

Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны мэндэлсэн өдөр. Тэрбээр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1944 оны энэ өдөр төрсөн юм.

Нэрт яруу найрагч амьд ахуйдаа шүлгийн анхны түүврээ “Уянгын тойрог” нэртэй хэвлүүлж, түүнээс хойш “Цагаан тэнхлэг”, “Ангир уураг”, “Гашуун өвс” зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4000 мөр шүлэг бүхий “Тамгагүй төр”, “Чимээгүй шөнө”, “Бөртэ чоно”, “Алтан шонхор” жүжиг туурвиж, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн. “Зүүдний говь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”, “Чи бидэн хоёр”, “Үүлэн цэнхэр хангай”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Эр хүнийг хайрлаж яваарай” зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ.

Мөн “Боржигоны бор тал” зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна. 1991 онд АНУ-ын Аризони мужийн "Дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын доктор" цол хүртсэн. Жил бүр үзэгч уншигчдын дунд зохиогддог “Болор цом” яруу найргийн наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч, “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг” яруу найргийн номоороо 1990 онд “Төрийн шагнал”, 1998 онд “Соёлын Гавьяат Зүтгэлтэн”, 2003 онд “Ардын уран зохиолч” цол тус тус хүртэж байсан юм.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button