МэдээНИЙГЭМХУУЛЬЭРҮҮЛ МЭНД

15 хоног сураггүй болсон иргэдийн цогцсыг Сэлэнгэ мөрнөөс олжээ

Булган аймаг, “Сэлэнгэ” амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг голын уснаас олжээ.

Тодруулбал, дээрх иргэд нь арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон байжээ. Улмаар эрэн хайх ажиллагааны үеэр Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газрын орчим Сэлэнгэ мөрөний усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг олж  цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Өдгөө автомашиныг уснаар татан гаргах ажиллагаа үргэлжилж буй байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Наад муу гөлөг чинь орон тоогийн нь бөглөх гээд эз нь татаад байхгүй юу

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button