НИЙГЭМ

Х.Баттулга: Шүүхийн тухай хууль шударга бус байдлыг гааруулж, иргэдийг хөсөр хаяжээ

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг татан авч буйгаа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ:

"НД-ын мөнгийг зувчуулсан Б.Ундармаа торгуулаад өнгөрч байхад 50 мянган төгрөг, баавгайн савар хулгайлсан иргэн 2-3 жилийн хорих ял авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэж байна. Би Шүүхийн тухай багц хуулийг өргөн мэдүүлэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийг халж, сольж болох ямар нэг заалт оруулаагүй.

Харин шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлэх зохицуулалтыг тусгасан. Гэтэл хамгийн харамсалтай нь МАН-ын улс төрийн шийдвэрээр миний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байхаар шийджээ. Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Шүүхийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Нэг ёсондоо ухралт хийсэн, судлаач мэргэжилтнүүд олон нийтээр хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, иргэдийн итгэлийг хөсөр хаясан хуулийн төсөл гэж харж байна. 

Хууль тогтоогчид Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхдээ нийт ард түмний эрх ашгийн үүднээс харах шаардлагатай байна. Шүүхийн тухай хуулийг илүү сайжирсан гэж хэлж байгаа ч шударга бус байдлыг гааруулсан хуулийн төсөл байна” гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зосих
Зосих
2020-11-29 18:01

Жинхэнэ архаг ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН АЛУУРЧИД нь цэвэр үлддэг ОВООЛСОН БААСНЫ ОРОЙ ДЭЭРХИ ЦЭЦЭГ тогтолцоог х�##�ах нь �######�шгүй шаардлагатай байна!

Холбоотой мэдээ

Back to top button