Нийгмийн
ЭМЯ: “Рапид Мед” эмнэлэгт үзүүлж, бариа хийлгэсэн иргэд шинжилгээ өгөх хэрэгтэй
Өчигдөр нийт 4176 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнээс халдвар илэрчээ. Эдгээрээс 2 нь Улаанбаатар хотоос илэрсэн байгаа юм. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нэг, нэг халдвар илэрчээ.
Уг хоёр тохиолдлын нэг нь бариа заслын үйлчилгээтэй холбоотой болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо.
Иймд арваннэгдүгээр сарын 1-нээс хойш Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Рапид Мед” эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн иргэд шинжилгээ өгөх хэрэгтэй. Мөн БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аман хуур” хотхоны иргэд шинжилгээ өгөөрэй гэв. Учиг нь өнөөдөр нэмж илэрсэн нэг халдвар тус хорооллоос илэрсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.