УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн хоригийг шийдвэрлэсний дараа Нийслэлийн 2021 оны төсвийг хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг НИТХ-ын  ээлжит  II  хуралдаанаар хэлэлцсэнгүй.

Өчигдөр болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ.

Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах тодорхой заалтуудыг тусгасан байна.

Мөн хуралдаанаар нийслэлийн газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button