НИЙГЭМ

Улаанбаатараас Орхон аймаг руу явах хүсэлтэй 3203 иргэн байна

Орхон аймгаас гарах болон орох иргэдийн зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Г.Ганбаатар мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар аймгийн ЗДТГ-д Орхон аймагт очих 3672, явах 2406 иргэн бүртгүүлжээ. Үүнээс Улаанбаатар хотоос ирэх 3203, явах 1283 иргэн байна. Нийслэл болон бусад аймгаас Орхон аймагт ирэх, явах иргэдийн зорчих хөдөлгөөнийг УОК-ын шийдвэрийн дагуу буюу 12 дугаар сарын 7-оос нээнэ. Ингэхдээ иргэд 119.mn сайтад бүртгүүлж асуумжийн дагуу үнэн зөв бөглөж, шинжилгээгээ заавал өгсөн байх шаардлагатай юм. 

Мөн ирэх, явах иргэдийн тээвэрлэлт, ариутгал, халдваргүйтгэл, гэрийн тусгаарлалтад байх 14 хоногийн хугацаанд тавих хяналт зэрэг олон асуудал бий аж. Үүнийг аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб шийдвэрлэхээр ажиллаж байна. Очиж буй иргэд гэрийн тусгаарлалтад 14 хоног байх тул тэдний гар утсанд GPS суулгаж мэргэжлийн байгууллагууд хянах бөгөөд шаардлагатай үед нь утас, цахимаар холбогдож эмчийн зөвлөгөө өгөх юм.

Эх сурвалж: Erdenet.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button