МэдээНИЙГЭМХУУЛЬ

Хөл хорионы үеэр архидан согтуурч, зодуулснаас амиа алджээ

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгэн байрны нэгдүгээр давхраас гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй цогцсыг олжээ.

Тодруулбал, талийгаач нь 42 настай эрэгтэй З.Б бөгөөд нүүр, толгой орчим цус болж хөхөрч хавдсан байдалтай олдсон аж. Урьдчилсан шалгалтаар талийгаач нь архидан согтуурсны улмаас бусдад зодуулж нас барсан байж болзошгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн зүүн талын хавиргууд хугарч уушги орчмыг цоолж, дотуур цус алдалтаас болж нас баржээ.

Хэргийг өдгөө Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button