Нийгмийн

“Баянзүрх дүүргийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн”

ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид асуулт асуусан юм. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэлд хариулт өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн сарын 26-нд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн ирсэн. Тухайн иргэнээс шинжилгээ авахад эерэг гарсан. Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай тул тусгаарласан. Эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлж байсан. PCR шинжилгээний хариу мөн л эерэг гарсан тул 27-нд ХӨСҮТ-д авчирсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button