НИЙГЭМ

Л.Эрдэнэчулуун: Өнөөдрөөс 18 чиглэлийн 13 мянган ААН-үүд нээгдэж байна

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:

"Бэлэн байдлын зэргийг бууруулах хүрээнд 18 чиглэлийн 13 мянга гаруй аж ахуй нэгж, компанийн үйл ажиллагаа өнөөдөр /2020.12.01/-өөс нээгдэж байна. Үйл ажиллагаа нээгдсэнтэй холбоотойгоор бид 13 мянга гаруй ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлж байгаа. Нэгт үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажил, хоёрт ковид-19-д ажиллах журмыг цахимаар илгээсэн. Үүнийхээ хэрэгжилт, хяналтыг ч мөн цахимаар хийх болно. Тиймээс ААН-үүд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх ёстой.

Эс бөгөөс бид цахимаар гомдол саналыг авч, зохих арга хэмжээг авах болно. Ажил эхлэхийн өмнөх 6 заалт байгаа. Үүнд цэвэрлэгээ ариутгал, коронавирусийн шинжилгээнд хамруулах, ажилчдын ширээ сандлыг 1.5-2 метр зайтай байлгах, гар халдваргүйжүүлэх уусмалыг өрөө тасалгаа, ажилчдын ширээнд байрлуулах шаардлагатай. Өдөр тутмын үйл ажиллагаа нь ДЭМБ-ын болон УОК, МХЕГ-аас гаргасан шийдвэрийг баримтлах шаардлагыг тавьж байгаа. Эс бөгөөс тухайн байгууллагад зөрчлийн хэрэг үүсгэж хариуцлага тооцохоо мэдэгдэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button