ОРОН НУТАГХУУЛЬ
Зам тээврийн ноцтой ослын улмаас 17-19 насны залуус амиа алдлаа

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын нэгдүгээр багийн Уурхайн зам гэдэг газарт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газрынхан 12.01-ний өдрийн 15:18 цагт очиход Тоёота Креста” загварын аютомашин “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ.
Улмаар суудлын автомашины жолооч Т /19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/, иргэн Ш /17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.