НИЙГЭМ

"АПУ” компани ХӨСҮТ-д 40 сая төгрөгийн хандив өглөө

Цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүс бол эмч, цагдаа болон онцгой байдлын алба хаагч нар. Тэдний хувьд өнөөдрийн байдлаар хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Ялангуяа ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нар цар тахлын халдвар авсан иргэдтэй шууд харьцдаг. Иймд өнөөдөр "АПУ” компаниас ХӨСҮТ-ийн эмч ажилчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 40 сая төгрөгийн хандив хүлээлгэн өглөө.

https://m.youtube.com/watch?feature=emb_title&time_continue=729&v=NN6M4_S3GaA

АПУ компаниас өмнө нь ХӨСҮТ-ийн хамт олонд "Хариуцлагаа нэмж, Хамтдаа давъя” аяны хүрээнд өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн болох сүүн, сүүн бүтээгдэхүүний дээжээс хандив болгон өгч байсан. Харин энэ удаад мөн адил 10 сая төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон нийт ажилчдаас цугласан 30 сая төгрөгийн мөнгөн хандивыг хүлээлгэн өгөөд байгаа юм. Учир нь цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нарын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ нэн чухал гэдэг утгаар Д амин дэмтэй сүүгээрээ дэмжлэг үзүүлж буй юм байна.

Аливаа хүн аж ахуйн нэгжийн хувьд цагаа олсон хандив тусламж гэдэг хамгийн хэрэгтэй зүйл байдаг. Тиймдээ ч "АПУ” компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Цар тахлын улмаас улс орон болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг хүндэрсэн. Гэсэн ч энэ мэтээр байгууллагууд өөрсдийн боломжийг ашиглан, хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад сэтгэлийн урам зориг өгч, боломжоороо тусалж дэмжихийг "АПУ” компаниас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button