Нийгмийн

Бизнес эрхлэгчдэд 24 сарын хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах, орлого нь тасалдсан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд анхааран ажиллаж байгаа аж.

Тодруулбал, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50.0 сая төгрөгөөс доош бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, 24 хүртэлх хугацааатай хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож байгаа юм байна.

  • Нийт зээлийн эх үүсвэр 7.4 тэрбум төгрөг
  • Дамжуулан зээлдүүлэх банк- Төрийн банк, ХААН банк
  • Зээлийн хэмжээ: 5.0-10.0 сая төгрөг.
  • Зээлийн хүү: Жилийн 11 хувь
    • Цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны зургадугаар сар хүртэл зээлийн хүүг жилийн 7.56 хувь/
  • Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь  35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно. 
  •  Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.  
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button