УЛС ТӨР

Т.Доржханд: Ерөнхийлөгч хориг тавих бүртээ алдаа гаргадаг

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын шишүүн Т.Доржханд “Ажлын хэсгээс тодруулах ганц, хоёр асуудал байна. Бэлэн мөнгө, ваучер өгсөн тохиолдолд эдийн засагт хэдэн хувиар яаж нөлөөлөх вэ. Дампуурах гэж буй байгууллагуудын хэдэн хувь нь дампуурахгүй үлдэх боломжтой вэ бэ. Бид хий дэмий дээгүүр ярих бус, тооцоо судалгаатай яримаар байна. Байгаа онох хэрэгтэй. Уг нь эдийн засаг хүнд байгаа энэ үед улсын төсвийг тодотгон, шаардлагагүй зардлуудыг царцаах нь зөв.

Уг нь дэмжчихмээр. Гэтэл Ерөнхийлөгчийн хориг өөрөө улстөржилт болчихоод байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилийн нэгдүгээр сард ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй адил энэ удаад бас 1 сая төгрөг өгье гэлээ. МАН-ын улсын төсөвт дүүрэн нийгмийн халамж чихээд явж байхад хажуугаар ийм юм оруулаад ирэх нь буруу. Харин ч эсрэгээрээ хувийн хэвшлээ яаж дэмжих вэ, ажлын байраа яаж хамгаалах вэ гэдэг бодлого шаардлагатай. Олон улсад судалгаагаар нэг ажлын байрыг 5 мянган ам.доллараар хамгаалдаг, Нэг ажлын байрыг бий болгоход 10 мянган ам.доллар зарцуулдаг.

Өнөөдөр Монголын төсвийн зарлагын 90 хувь нь халамж байна. Ийм байхад дахиад л мөнгө тараах гээд оруулаад ирлээ. Эдийн засагч хүний хувьд энэ бол буруу.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч хориг болгондоо алдаа гаргах юм. Өнгөрсөн жилүүдийн хориг нь мөн адил алдаатай байсан. Энэ удаа Бүхэлд нь хориг тавих шаардлагагүй байсан юм. Хэсэгчлэн хориг тавьсан бол МАН-ынхан яаж ч чадахгүй. Ерөнхийлөгч Төсвийн талаар мэдлэгтэй хүмүүсийг дэргэдээ ажиллуулах хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. ТӨРИЙН АЛБАНЫ ШАТ ДАМЖИН ТОМИЛОГДОХ МЕРИТ ЗАРЧИД БҮРЭН АЛДАГДСАНЫ ШИНЖ ЦҮНХ БАРЬ ГҮЙЖ БАЙГААД ШУУД Л ШАТГҮЙ ДЭВШИЖ ДАРГА БОЛДОГИЙН ГАЙ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button