
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллийн үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ:
“Хөл хориотой холбоотойгоор хүүхэд хамгааллын эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Эцэг эх нь хөл хорионд орсноос хүүхэд ганцаараа байх, хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа дуудлагууд нэмэгдсэн.
Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Тиймээс бид түр асран хамгаалагчийг сонгох, хажуу хөршид нь хяналтад тавих, шаардлагатай бол түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна. Сэтгэл зүйн зөвлөгөөг энэ утсаар мөн өгч байна. Монгол Улсын хэмжээнд 35 түр хамгаалах байр 250 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар ажилладаг. Одоогоор 32 түр хамгаалах байр 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байна. Хэвлэлийн байгууллагын зүгээс хүүхэдтэй холбоотой мэдээ мэдээллийг өгөхдөө болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна” гэв.
О.ЭНЭРЭЛ