УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Даатгалд төлсөн мөнгийг нь одоо л иргэддээ зарцуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн хоригт ажил хэрэгч саналууд байна. Гэтэл Л.Болд сануулга гэх юм. Төсвийг дагаж гарах хоёр тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сануулгыг тусгах боломжтой. Одоо бүгдээрээ цаг хугацаа алдалгүй, шийдэл л яръя. Зовсон ард иргэдээ баярлуулан гомдоодог ийм л болчихлоо. Баахан хүлээлт болдог. Тэрэндээ хүрч чаддаггүй, иргэдийг бухимдуулдаг.

Зөв тооцож байж төсөл хөтөлбөрүүдээ зарладаг баймаар байна. Дунд нь иргэд учраа олдоггүй. Төрийн сан хоосон сан, бид хоосон авдартай улс. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв бид баталдаг. Авдар нь хоосон, дахиад дээр нь цоорхой. Гэхдээ авдрын ёроолоос атга гурил гарна гэдэг шиг атга гурилууд байна.

Засгийн газрын тусгай сангууд бий. Эхний 10 сарын гүйцэтгэлээр үйлдвэрийн ослоос хамгаалах даатгалд 131, Ажилгүйдлийн даатгалд 24 тэрбум төгрөг байна. Нийт бидэнд өнөөдөр 200 гаруй тэрбум төгрөг байна.

Өнөөдөр Монголд 1 сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ хүмүүс ажилгүй, орлогогүй болчихлоо. Даатгуулагчдын мөнгийг одоо л иргэддээ зарцуулах ёстой. Эрсдэл үүссэн тохиолдолд эргүүлэн авна гэж төлсөн шүү дээ. 48.000 гаруй ажил олгогчдын төлж байгаа мөнгө бас бий. Эдгээр мөнгийг нэгтгээд ажлын байраа алдсан, орлогогүй болсон, эмзэг бүлгийн иргэддээ зориулсан арга хэмжээ авбал өргөс авсан мэт асуудал шийдэгдэгдэнэ. Одоогоор 140.000 гаруй иргэн ажилгүй болчихоод байна. Бодит санаачлагыг иргэд хүсч байна. Гурван өөр лоозон яриад байж болохгүй. Бодитой ажил хэрэгч санал хэрэгтэй” гэлээ.  

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. энэ энхамг####ан яагаад бгаа юм ,мэдсээр байж,хов хоосон бгаа ,ундармаа ,350-н тэрбумыг авсан ,хурган дарга нарын хадг####амж болоод явж бгаа,жаахан багцаатай шаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button