Нийгмийн

40 хорооны 70.000 айл өрхөөс шинжилгээ авах ажлыг эхлүүллээ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна. НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

"40 хорооны 70.000 айл өрхүүдээс шинжилгээ авах ажил зохион байгуулагдаж байна. Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт үргэлжилж байна. Улаанбаатар хотоос 1600 тээврийн хэрэгслээр 2728 зорчигч гарч, 2344 тээврийн хэрэгслээр 8417 зорчигч орж ирсэн. Мөн нийтийн тээврийн 94 чиглэлд 169674 зорчигч үйлчлүүлсэн. Ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж байна. Хоногийн хугацаанд цахилгаан, ус, дулааны саатал гараагүй.

Замын халтиргаа үүсэхээс сэргийлж, 238 техник хэрэгслээр 421 ачигч, 721 үйлчлэгч ажиллаж 121 тонн хогийг зөөвөрлөсөн байна” гэв

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button