УЛС ТӨР
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан билээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.
Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
Г.ЖАРГАЛ