НИЙГЭМ

Нийт нутгийн 60 орчим хувьд нь олон жилийн дунджаас их хур тунадас унажээ

Долоодугаар сар гарснаас хойш нийт нутгийн 60 орчим хувьд нь олон жилийн дунджаас их хур тунадас унажээ.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 95 хувьд нь зуншлага сайн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Харин үлдсэн таван хувь нь гандуу байна. Үүнд Баянхонгорын Богд, Шинэжинст, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сант, Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сум багтжээ.

Мөн Дундговийн Адаацаг, Баян-жаргалан, Өлзийт, Дорноговийн Хөвсгөл, Улаанбадрах, Сайншанд, Сүхбаатарын Түвшинширээ сумын нутагт бэлчээрийн ургамал тааруу ургасан, зуншлага сайнгүй, хур тунадас багатай байгаа аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 90 хувьд зуншлага хэвийн, 10 хувь нь гантай байсан байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button