Таван настай хүүг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Бадын гүүр гэх газар тус сумын харьяат, малчин А-гийн таван настай хүү У энэ сарын 28-ны өдрийн 18.00 цагийн орчимд худаг дээрээс гэр лүүгээ харина гэж яваад сураггүй алга болсон талаар бид мэдээлж байсан.
Тус сумын цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 14 ажилтан, ар гэрийн дөрвөн хүн, нийт 23 хүн, таван автомашинтай 22:11 цагаас хойш эрэн хайж хүүг эсэн мэнд олжээ.
”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна.
Алга болсон таван настай хүүг долоодугаар сарын 29-ний өдөр 11:50 цагт гэрээс нь зүүн хойд зүгт зургаан километрт тус багийн “Баян-Уул” гэдэг газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.