ХУУЛЬ

Самар түүхээр отоглож байсан иргэд автомашиндаа угаартжээ

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 2-нд Баянзүрх дүүрэг, Улиастайн орчимд хоёр иргэн автомашин дотроо угаартжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн иргэн 36 настай эрэгтэй Б, 33 настай эмэгтэй У нар нь “Hyundai Sonata” маркийн автомашинд унтаж байхдаа угаартаж, улмаар улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх иргэд нь тухайн газарт самар түүхээр отоглож байхдаа ийн угаартжээ. Хохирогчийн автомашин шингэрүүлсэн нефтийн хийгээр ажилладаг байсан нь угаартах шалтгаан болсон байж болзошгүй байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button