НИЙГЭМ

“Архидалтаас татгалзахад-Аймгаараа нэгдэцгээе” аяны хүрээнд эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурчээ

“Архидалтаас татгалзахад-Аймгаараа нэгдэцгээе” жилийн аяны хүрээнд “Сархдаас сална аа хө” нөлөөлийн арга хэмжээг шат дараатай зохион байгуулсны үр дүнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад танхайрах зөрчил 38 нэгжээр буюу 55.8 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7 нэгжээр буюу 35 хувиар тус тус буурч, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 149 нэгжээр буюу 16.8 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 

Мөн архины хамаарал /донтогч/ бүхий иргэдийг эмчлэх, соён гэгээрүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Жаргалтай амьдрал”төвийг байгуулж, эмчилгээ, үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь иргэдийн талархалыг хүлээсэн, үр дүнтэй ажил болж байна.

Цаашид тус ажлыг тасралтгүй зохион байгуулах, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, нийгэмд тулгараад буй архидалт, архины хэрэглээг бууруулах зорилгоор “Архидалтгүй-Баянхонгор” дэд хөтөлбөрийг  батлуулахаар төлөвлөн иргэдээс санал авч нэгтгэх ажил үргэлжилэн хийгдэж байна.

  • Бүртгэгдсэн гэмт хэрэг:

 Аймгийн хэмжээнд  энэ оны эхний 10 сард 411 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  145 нэгжээр буюу 26 хувиар буурсан.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 183 буюу 44,5  хувь нь Баянхонгор суманд, 238 буюу 57,9 хувь нь бусад суманд үйлдэгдсэн ба Баянхонгор суманд үйдэгдсэн хэрэг 45,7 хувиар буурсан бол, бусад сумдад үйлдэгдсэн хэрэг 8,6 хувиар өссөн байна.

Энэ хугацаанд хэрэг бүртгэлтийн 280 хэрэг бүртгэгдснээс 147 хэргийн холбогдогчийг яллагдагчаар татаж ял сонсгосон. Нийт гэмт хэргийн илрүүлэлт 52,5 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3,3 пунктээр өссөн байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн ангилал:

Бүртгэгдсэн гэмт хэргийн 318 буюу 77,3 хувь нь хөнгөн ангилалын, 93 буюу 22,6 хувь нь хүнд ангилалын гэмт хэрэг бүртгэгдсэн.

Гэмт хэрэгт холбогдсон хүн:

Энэ хугацаанд нийт 342 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 нэгжээр буюу 5 хувиар буурсан бөгөөд үүнээс 33 буюу 9,6 хувь нь эмэгтэй хүн холбогдон шалгагдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-08 18:51

Хоосон лозун.Соци�##�измын үед л иймэрхүү хоосон юм ярьдаг коммунист дарга нар олон байсан.Биелэх нэг арга байна.архичидаа бүгдийг эмчилж амжихгүй тул өөр нутагт шилжүүлэх.Анагаах ухаан нийгмийн ороо бусгаа байдлаас үүдэлтэй өвчин,тэгэхдээ бүүр бүрэн эдгэдэггүй гэдгийг нотолсон.

Холбоотой мэдээ

Back to top button