УЛС ТӨР

ТАНИЛЦ: Ерөнхий сайд харьяа байгууллагуудад өгсөн ЗУРГААН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд уучлалт гуйя” гэсэн.

Мөн тэрбээр дараах байгууллагуудын удирдлагууд ийм зургаан үүрэг, чиглэл болголоо.

1. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах

2. Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх

3. Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавьж байх

4. ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах

5. Цар тахлын талаархи үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах

6. Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
2020-12-09 15:26

нэг ойлгомжгүй асүүд�##� байна.одоо тэгээд өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинд 14-өөс шилжэхээр.хотоос орон нутагруу,орон нутгаас хотруу ирэх иргэдын хөдөлгөөний т�##�аар нэг ч үг га гэж дуугарсангүй тэнэг сайд нь.энийг нэг ойлгомжтой болгоод өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button