Сурвалжилга, Нийтлэл

ТАНИЛЦ: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд дэмжигдсэн 7 эрхмийн АР ДАХЬ СЦЕНАРИ

МҮОНРТ гэдэг их айлын удирдлагын түвшин дэх нүүдэл, суудлын процесс ид үргэлжилж байна. Бид үүний өмнө Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлсэн эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг тоймлон бичсэн. Энэ удаад Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдэд хэн, ямар прогнозтой орж ирж буйг танилцуулж байна.


Тайлбар нэг:

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний орон тоо Ерөнхий захирлын суудлаас ч илүү анхаарал татдаг.

Зөвлөл нийт 15 гишүүнтэй байдаг бөгөөд,

  • дөрвийг нь Ерөнхийлөгч
  • дөрвийг нь Ерөнхий сайд
  • үлдсэн долоог нь УИХ хэлэлцэж  дэвшүүлдэг.

Улс төрийн шууд нөлөө бүхий хүмүүс ийн дэвшиж орж ирдэг, цаашлаад Ерөнхий захирлаа зөвлөлийн гишүүд нь хэлэлцэн сонгодог тул анхаарал татах нь аргагүй юм.


Тайлбар хоёр:

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүн тус бүр өөрсдийн үүрэг, чиглэлтэй. Энэ орон зайд эзэмшсэн мэдлэг боловсрол, ажилласан туршлагыг нь тааруулж, гишүүдийг нэр дэвшүүлэх хуультай. Тодруулбал,

  • Ерөнхийлөгч Шинжлэх ухаан; Шашин, түүх, уламжлалт ёс заншил; Утга зохиол; Соёл урлаг
  • Ерөнхий сайд Эдийн засаг; Бизнес; Менежмэнт; Техник технологи
  • УИХ Хөдөлмөр, нийгмийн хамгаалал; Гадаад харилцаа; Байгаль орчин; Сэтгүүл зүй; Эрх зүй; Боловсролын чиглэл бүхий хүмүүсийг нэр дэвшүүлдэг.

Ингэж бүрдсэн 15 гишүүд иргэдийн татварын мөнгөөр, монгол хүнд зориулсан хамгийн шилдэг сэтгүүл зүйн медиа контентуудыг бүтээх ажлыг бодлогын түвшинд зангидаж, чиглүүлж ажиллах ёстой.


Тайлбар гурав:

Үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхт хугацаа зургаан жил байна. Энэ жил долоон гишүүний бүрэн эрхт хугацаа дуусаж, ажлаа хүлээлгэн өгсөн. Тэдэнд,

  • Д.Нямсамбуу /Ерөнхийлөгчөөс/
  • Б.Золбаяр, З.Энхболд /Ерөнхий сайдаас/
  • Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн /УИХ-аас/ нар нэрлэгдэнэ.

Иймд дээрх эрхмүүдийн оронд зөвлөлийг цусаар сэлбэх шинэ долоон гишүүний  асуудал яригдаж буй.


Өчигдөр /2020.12.09/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, шинэ нэр дэвшигчидтэй танилцсан. УИХ-аас нийт 25 хүнийг нэр дэвшүүлснээс ДӨРВИЙГ НЬ байнгын хороо дэмжлээ. Харин Ерөнхийлөгч нэг хүнийг, Ерөнхий сайд хоёр хүнийг шууд нэр дэвшүүлснээр энэ долоон хүн бүрдэж буй. Өнөөдөр УИХ энэ долоон хүнийг дэмжих, эсэх тогтоолын төслийг хэлэлцэх юм. Дэмжиж ч, буцааж ч болно.

ТББХ-ноос дэмжигдэж, УИХ-аар орохын өмнө ирсэн энэ долоон хүний хэн нь хэн бэ?


ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС Ж.ЦЭСЭН

Ерөнхийлөгч Шашин, түүх соёлын чиглэл хариуцсан гишүүний орон тоонд Ж.Цэсэнг нэр дэвшүүлжээ.

Ж.Цэсэн сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжилтэй. Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байсан цагаас л хэвлэлийн албанд нь ажиллаж, хамтдаа дээш дэвшиж ирсэн түүхтэй. Ер ихээхэн ойр ажилладаг, хэвлэлийн ажлаа итгэж хийлгэдэг хүн нь Ж.Цэсэн. Харин 2018 онд ЖДҮХС-гийн асуудалд холбогдсоноор тэр ЕТГ-ын Хэвлэлийн албаны даргын ажлаа өгч байв.

Ж.Цэсэн 2003 онд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж, 2013-2014 онд АНУ-ын “International Language Institute”-д суралцсан гэдэг CV-тэй. Хувь сэтгүүлчийнхээ хувьд шударга, чигч нуруутай хүн гэдэг эерэг өнгөөр яригддаг болохоос шашин, түүх соёлын сегментэд орж ирэхэд мэдээж тохиромжтой хувилбар биш. Гэвч Ерөнхийлөгч түүнийг өөрийн эрх бүхий нэг орон тоондоо зүтгүүлэхээр шулууджээ.


ЕРӨНХИЙ САЙДААС Г.ОТГОНБАЯР, М.УЯНГА

Ерөнхий сайдаас “iToim.mn” сайтын эрхлэгч Г.Отгонбаяр, “Sound of Mongolia” ХХК-ийн захирал М.Уянга нарыг зүтгүүлжээ. Тэд менежмэнт, техник технологийн сегмэнтэд орж ирж буй.

Г.Отгонбаярын хувьд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга хийж байсан, МАН чигтэй хүн. Инженер суурьтай, сэтгүүл зүйн магистр зэрэгтэй. Сэтгүүлч, нийтлэлчийнхээ хувьд ноён нуруутай, өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч мэргэжилтэн гэж харагддаг. Тэрбээр “iToim.mn” сайтын үүсгэн байгуулагч, эрхлэгч бөгөөд энэ агентлагийг сайн менежмэнтээр хөл дээр нь босгосон. Иймд менежмэнтийн сегмэнтээр нэр дэвшихэд нь үгүйсгэх зүйлгүй.

М.Уянга техник, технологийн үүрэг чиглэл бүхий орон тоонд дэвшжээ. Тэр Москвагийн Соёлын их сургуулийг төгссөн, урлаг судлалын докторын зэрэгтэй. Үндсэн мэргэжил нь телевизийн хөтлөгч, найруулагч.  2002 онд “Sound of Mongolia” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь шоу тоглолт, студи дуу бичлэгийн техник тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Энэ салбарт 20 орчим жил ажиллачхаад буй тул дэвшсэн сегмент нь мөн зөрчилгүй, эзэмшсэн боловсрол нь ч гологдохооргүй нэгэн гэдэг дүр зурагтай.


УИХ-ААС Б.ГАНБОЛД, Ч.БАТЦЭНГЭЛ, М.НАРАНБААТАР, Д.ЦООДОЛ

УИХ-аас нийт 25 хүнийг нэр дэвшүүлснээс Б.Ганболд, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Д.Цоодол нар дэмжигдсэн.

Б.Ганболд Сэтгүүл зүйн сегмэнтэд дэвшиж байна. Тэр бол энэ салбарт, ялангуяа сонин “школ”-тонгууд дундаа олны танил эрхэм. Ардын эрх, Зууны мэдээ, Үндэсний шуудан, Монголын үнэн гээд үе, үеийн шилдэг сонины эрхлэгчээр ажиллаж байсан. Үүнийгээ дагаад сэтгүүл зүйд том, тулхтай авторуудыг төрүүлсэн гэгддэгээс нь МУСГЗ Б.Ганчимэгийг нэрлэж болно.

Нөгөөтээгүүр түүний намд “уяа”-тай амьдралын түүх дурдахгүй өнгөрч боломгүй ил хэлэлцэгддэг. МАН засаг барих тоолонд түүний гэр бүлийн, ойр дотны хүмүүс албан тушаалд очив гэж яригддаг.

Ч.Батцэнгэл эрх зүйн сегмэнтээр орж иржээ. Тэр эрх зүйч мэргэжилтэй, сэтгүүл зүйн магистр. МҮОНРТ-тэй урт удаан амьдралаа холбосон хүн, 1997-2014 онд дэд захирал хүртлээ ажиллаад гарсан. Харин гарангуутаа “Монголын үнэн” сонины орлогч эрхлэгчээр, өөрөөр хэлбэл Б.Ганболд дээр очиж орлогчоор нь нэг ажил ажилласан анхаарал татах түүхтэй. Ийн 2016 оноос эргэж ирээд “Монголын мэдээ” телевизийн захирлаар ажиллаж байна.

НЬЮАНС: МҮОНРТ-ийн уран бүтээлчид Захирлуудын зөвлөлөө бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардаж, эсэргүүцэл тэмцэл хийсэн. Ингэснээр Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр, тодорхой хариуцлага хүлээсний үүднээс ажлаа өгсөн билээ. Тэгвэл Л.Ниннжамцын багт, “Монголын мэдээ” телевизийн захирлаар ажилладаг Ч.Батцэнгэл Үндэсний зөвлөл рүү шат ахин нэр дэвшчихлээ. Энэ явдлыг УИХ-ын гишүүн Л.Оюунчимэг ТББХ-ын хуралдаанаар, ёс зүйн хувьд нь хүчтэй шүүмжилж харагдсан.

Нөгөө талд Ч.Батцэнгэл, Б.Ганболд нар нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зүгээс хүчтэй дэмжлэг авсан. Хэрэв тэд Үндэсний зөвлөлд орчихвол Ерөнхий захиралд С.Баярмөнхийг, эсвэл Г.Гэрэлийг дэмжиж зүтгүүлэх, дахин Л.Нинжжамцыг багийг авчрах ньюанстай байгаа юм. Яг ийм учраар МҮОНРТ-ийн уран бүтээлчид өчигдөр оройноос эхлэн өлсгөлөн зарлаж, суулт хийж байна.

М.Наранбаатар олон улсын харилцааны мэргэжилтэн, эрх зүйч мэргэжилтэй. Гадаад харилцааны сегмэнтэд нэр дэвшжээ. МҮОНРТ-ийн ажлыг сайн мэдэх хүн. Юу гэвэл, 1996-2006 онд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Ерөнхий захирлаар нь ажилласан. АН, МАН-ын аль нь ч засаг барих үед тэр төв телевизийн захирлын албыг хөлбөрөлтгүй хашсан дүр зурагтай. Удирдах албан тушаалтны хувиар сайн менежер. 2020 оны УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж, улс төрийн карьер босгох гэж ч үзсэн. Онцолж харвал аль нэг эрх баригч намын туг барьж явдаггүй, өөрийн чигч итгэл үнэмшлийг бий болгосон бие хүн гэдэг харизмтай.

Д.Цоодол байгаль орчны чиглэл бүхий орон тоонд нэр дэвшжээ. Сэтгүүл зүйн магистр. Мөн л МҮОНРТ-тэй урт удаан амьдралаа холбосон, царай төрх нь эфирээр дамжиж монголчуудын танил болсон эрхэм. 1989-2016 оны хооронд 27 жил “Үндэсний телевиз”-д нэвтрүүлэгчээр ажилласан. Харин 2016 оноос “Цэцэн” энтертайнментийн захирлаар ажиллаж байна.

Түүний байгаль орчны сегмэнтэд нэр дэвшсэн нь зөрчил дагуулна. Мөн нэг ньюанс хүүрнэхэд, Д.Цоодол Хөвсгөлийнх. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мөн Хөвсгөлийнх бөгөөд өчигдрийн хуралдаанаар ийн дэмжжээ.


ДҮГНЭЛТ: МҮОНРТ гэдэг бол иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг, эргээд монголчуудыг хамгийн чанартай мэдээ мэдээлэл, өндөр түвшний медиа контентоор хангах ёстой байгууллага. Харин удирдах албан тушаалтнууд нь яг хийж бүтээх эрмэлзэл, хуримтлуулсан боловсрол, туршлагаараа бус улс төрийн нөлөөгөөр томилогдож эхэлснээр чөлөөт агентлаг, бие даасан хэвлэлийн байгууллагуудтай өрсөлдөж, урд нь гишгэхээ байсан.

Хийе, бүтээе гэвэл бие даасан хэвлэлийн байгууллагуудтай харьцуулахад эдийн засгийн  хувьд тулалдах саад, бэрхшээл багатай, боломж ихтэй тавцан. Нэгэнт уран бүтээлчид нь удирдлагаа шилгээж буй энэ цагт Үндэсний зөвлөлд намын нөлөөгүй, үүрэг тохироо тээж нэр дэвшээгүй, шинэ залуу хүмүүс сонгогдох нь зүй болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2020 09:50

Эд нар ч дээ!!!!!!!!!

Партизан
Партизан
12 сар 10, 2020 10:27

Ерөнхийлөгч Ерөнхий сайд ямар нэгэн �##�бан туша�##�д оролцоод эхлэхээр л буруу болоод ирдэг дээ одоо хар нь шүүх прокурор АТГ гээд л байна даа шүүхч нар �##�бан туша�##�тан авилгач түшмэдүүдийн хэрэг бүгд замхарч байна даа шударга юм монголд �##�га Элбэгдоржийн байгуулсан дүр исгэсэн ялзарсан ардчил�##� сөнтүгэй

Зочин
Зочин
12 сар 10, 2020 11:24

Jdu cheeesee salj chaddagui horvaa ymaa yronhiilogchoo.

Mergen
Mergen
12 сар 10, 2020 11:39
Reply to  Зочин

Naranvaatar iig l medeh yum baina. Er ne bol mundaga hyn Ene ajliig 10 hyryy shig l medne

зочин
зочин
12 сар 10, 2020 13:12

Ganbolg.Battsengel nar tosobt mon ih shunaj bna daa

Иргэн
Иргэн
12 сар 10, 2020 14:03

Заав�##� хэн нэгнийхэн хүн байдаг нь ямар учиртай юм бэ. Тэгээд л нөгөө хүнийхээ төлөө зүтгэн одоо болио шудрага сонголтоор шийд

Зочин
Зочин
12 сар 10, 2020 15:44

Наранбаатар л зүгээр юм

зочин
зочин
12 сар 10, 2020 16:49

Наранбаатар, Н.Ганболд нар тулхтай. Тэр хүүхэн холбирсон эвэр хошуу. Ийм хүүхнүүд шургуулан түрүүчийнх шигээ хэрүүлийн т�##�бар болох вий.

Unshigch
Unshigch
12 сар 10, 2020 19:06

Zuv humuusiin ner devshsen baina. Ninjjamts zahirliin uyed nevtruulguud sainirsan gej boddog bolovsrol saitai helnii medlegtei zahiral hiihed taarah hun.

Зочин
Зочин
12 сар 10, 2020 20:57

Наранбаатар ззав�##� буцаж ирэх ёстой хүн үү. Өмнө нь х�##�агдаад л явсан

Irgen
Irgen
12 сар 12, 2020 07:24

Нараадаа амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button