Top StoriesУлс төрийн халуун сэдэв

С.Баярцогтын үнэн түүх #3: УДШ-ийн шийдвэрээр яллагдсан ч Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нараар “цагаадсан” түүх

Ирэх даваа гарагт Ардчилсан намын ҮБХ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд сойх кандидатуудаа тодруулна. Энэ марафонд эртнээс бөгөөд ил тод бэлтгэж буй нь Сангийн сайд асан С.Баярцогт.

Өөрийгөө УДШ-ийн шийдвэрээр цагаадсан гэж тайлбарладаг, олон нийтийн зарим хэсэг ч хэлмэгдсэн, шударга улстөрч гэж үнэлдэг С.Баярцогтын талаарх гурав дахь нийтлэлээ үүгээр хүргэж байна.

Өмнөх дугааруудад:

  • Түүний Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр Засгийн газрыг төлөөлж ажиллахдаа, “Айвэнхоу Майнз” компанийн хувьцаанаас 1.8 тэрбум төгрөгийн ашиг хийсэн
  • Эхнэр Ч.Нарантуяагийн хамаарал бүхий “Кью Эф Эс” ХХК-иар дамжуулж, “Оюу толгой” ХХК-д ажил үйлчилгээ үзүүлэн 63.9 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулсан. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчил үүсгэж, нийт 66.7 тэрбумын ашиг, орлого олсон
  • Эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй, шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн 3.35 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий гурван үл хөдлөх хөрөнгөтэй зэрэг мэдээллийг танилцуулсан.

Дээрх бүхэн нь С.Баярцогтод гурван шатны шүүхээр ял оноосон цөм үндэслэлүүд юм.

Харин энэ удаад түүний хэрэг хэрхэн хэрэгсэхгүй болсон түүхийг сөхье.

Дахин сануулахад, С.Баярцогтыг УДШ цагаатгасан гэж ойлгодог ч тийм биш юм. УДШ-ийн шийдвэр эцсийнх байх зарчим түүн дээр алдагдсан. УДШ-ээр шийдсэн хэргийг прокурорт буцааж, улмаар прокурор хэрэгсэхгүй болгосон нь өнөө хэр анхаарал татдаг.

Юун түрүүнд, гурван шатны шүүх түүнийг хэрхэн яллаж байв?

2020.07.17: 10 жилийн хорих ял. Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.

2020.12.03: 4 жил 8 сар хорих ял. Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах. Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх.

2021.05.19: 4 жил 8 сар хорих ял. Нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасах. 1.3 сая ам.долларыг төлүүлэх. Төлөхгүй бол битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, улсын төсөвт төвлөрүүлэн, илүү хэсгийг буцаан олгох.

Үүнээс харахад УДШ үндсэндээ С.Баярцогтын нийтийн албанд томилогдох эрхийг хассан хугацааг л багасгаснаас өөрөөр ялыг хөнгөрүүлээгүй юм.

Гэвч, УДШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар гомдол гаргаснаар, хэргийг прокурорт буцаах эсэх асуудлаар УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн хуралдаан товлогдсон байдаг.

Энэ хуралдааныг УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж,

  • Д.Эрдэнэбалсүрэн
  • Б.Амарбаясгалан
  • Ч.Хосбаяр
  • Б.Батцэрэн
  • Б.Цогт
  • С.Батдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй явуулсан.

Хуралдааны үеэр УДШ-ийн шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нар “С.Баярцогтыг ялласан УДШ-ийн шийдвэр үндэслэлтэй. Хэргийг прокурорт буцаах нь хууль зөрчинө” гэж дуугарсан байдаг.

Гэвч шийдвэр хууль зөрчиж гарсан. Хэрэг прокурорт буцсан. Харин прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Үүнд, УДШ-ийн тогтоол эцсийнх бөгөөлд үүнд гомдол гаргах эрхгүй гэсэн хууль зөрчигдөж байгаа юм. УДШ тогтоол гаргахаас өмнө УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хуралдаж болно. Процессын дараалал тийм.

Гэвч УДШ 238 тоот тогтоол гаргасан байхад, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын гомдлоор С.Баярцогтын хэрэг ийн прокурорт буцжээ.

Харин УДШ-ийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Энэ утгаар Дээд шүүхийн хараат бус байдал сөхөгдсөөр ирсэн.

Энэ өнцгөөс харвал, С.Баярцогтын хэргийг прокурорт буцаах эсэх асуудлаар хуралдсан шүүгчдийг томилогдсон байдлаар нь ангилбал:

  • Ерөнхий шүүгч, хуралдаан даргалагч Д.Ганзориг – Х.Баттулга
  • Д.Эрдэнэбалсүрэн – Ц.Элбэгдорж
  • Б.Амарбаясгалан – Х.Баттулга
  • Ч.Хосбаяр – Ц.Элбэгдорж
  • Б.Батцэрэн  - Ц.Элбэгдорж
  • Б.Цогт – Ц.Элбэгдорж
  • С.Батдэлгэр – Н.Энхбаяр тус тус томилжээ.

Ер нь Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа:

  • Ц.Элбэгдорж хамгийн их буюу 15 шүүгчийг
  • Х.Баттулга дөрвөн шүүгчийг
  • Н.Энхбаяр нэг шүүгчийг
  • У.Хүрэлсүх гурван шүүгчийг томилсон байдаг.

Ингээд харвал, С.Баярцогтын асуудлаар хууль зөрчиж, шийдвэр гаргасан долоон шүүгчийн ДӨРВИЙГ Ц.Элбэгдорж томилжээ. Анх гомдол гаргасан Д.Эрдэнэбалсүрэнгийн хувьд Ц.Элбэгдоржийн ашиг сонирхол үйлчилсэн гэх хэд хэдэн хэрэгт нэр холбогддог бөгөөд, “шан”-д нь түүнийг Гаагийн шүүх рүү явуулсан гэгддэг юм.

Улмаар УДШ эцсийн шийдвэрийг гаргачхаад байхад дахин прокурорт буцсан С.Баярцогтын хэрэг хэрэгсэхгүй болжээ. Энэ шийдвэр 2021 оны долдугаар сард гарсан.

Харин прокурор хэрэгсэхгүй болгосон талаар жилийн дараа, 2022 оны долдугаар сард мэдээлсэн юм.

Энэ огноонд:

  • Улсын Ерөнхий прокуророор Д.Жаргалсайхан
  • Нийслэлийн Прокурорын газрын даргаар Ц.Ариунболд ажиллаж байсан юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл:

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдааг өнөөгийн Засгийн газар засахаар чармайж байна. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, эхнээсээ хэд хэдэн чиглэлд амжилт гаргасан.

Тухайлбал, “Оюу толгой” ХХК-иас Засгийн газрын эзэмшдэг 34 хувь ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Тэгэхгүй бол ноогдол ашгаараа уг зээлийг төлөх, улмаар төлж байтал Оюу толгойн төсөл дуусах, улмаар хэзээ ч ноогдол ашиг авахгүй байх нөхцөл үүсээд байсан. Тэр бүү хэл, 2050 онд Монгол Улс дахиад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцооллыг “Рио Тинто” тал хийгээд байсан юм.

Харин одоо татварын асуудлаар Засгийн газар арбитрт шүүхдэж байна. Засгийн газар гурван удаагийн татварын акт тавьсан ч хүлээн зөвшөөрдөггүй. Зөвшөөрдөггүй шалтгаан ерөөс 2009 оны ХоГ-тэй холбоотой.

Энэ гэрээг өдгөө шинэчилж, засах шаардлагатай талаар Засгийн газар удаа дараа мэдэгдсээр буй.

Угтаа ХоГ-ний төслийн анхны эхийг хөрөнгө оруулагч тал өөрөө боловсруулсан байдаг. Тэр төсөлд нь С.Баярцогт ажилласан.

Энэ мэтээр дурдвал С.Баярцогт Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үес Сангийн сайдаар ажиллаж таарсан л болохоор гавьяаг нь хүртдэгээс, цаг хугацааны шалгуурт дээрх байдлаар дурсагдана.

Хэнийг нэр дэвшүүлэх, дэвшдэг юм гэхэд сонгох эсэхийг хэрсүү сонгогчид бодох учиртай.

Ж.МЯДАГБАДАМ
М.ТЭНГИС


Өмнөх контент:

С.Баярцогтын үнэн түүх #1: Оюу толгойн гэрээг зуралцаад ₮65.7 ТЭРБУМЫГ ТӨВЛӨРҮҮЛСЭН ашиг сонирхлын зөрчил контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

С.Баярцогтын үнэн түүх #2: Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олж авсан 3.35 тэрбумын гурван ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-18 10:51

Танайх энэ мангаруудын төлбөрт тархи уга�##�туудаа больчих доо. Элбэгээ баяраа хоёроос зөндөө муу хүмүүс Монголоор дүүрэн л бна даг. Эргүү данхын т�##�аар чаддаг юм бол нэг нийтлэл гаргачих. Харья та нарыг.

Зочин
Зочин
2024-05-23 23:33
Reply to  Зочин

Оюун-Эрдэнэд дутагд�##� бий.Тэхдээ Баярцогт мэтийн үнэн царайгаа нуусан хулгайчуудтай харьцуулшгүй юм. Элбэгдоржийн гарын хар муухай бүхнийг хийж байсан дээрхи нэр бүхий шүүгч нэртэй нүгэлтнүүд нэг өдөр үнэнтэй нүүр тулах байхаа. Эрдэнэб�##�сүрэн гэгч сүгийг Гаагийн олон улсын шүүхэд томилсон нь Хүрэлсүхийн хүзүүгүй новштой хийсэн тохиролцоо байсан биз.

Зочин
Зочин
2024-05-18 13:09

Баярцогтыг ялаас чөлөөлж хууль
Зөрчин хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Эрдэнэб�##�сүрэн бол Элбэгдорж ерөнхийлөгч байхад түүний тамгын газарт ажиллаж байсан Чадрааб�##�ын дүү. Аав нь Зэрэг сумын даргаар ажиллаж байсан. Элбэгдорж монголын төр хууль шүүхээс гараа татаж авч чадахгүй.Новшийг хуулийн өмнө суулгаж ялыг нь үүрүүлж улс төрөөс бүрмөсөн арчв�##� зохино.

Зочин
Зочин
2024-05-18 13:14

Хууль шүүхийн олигтойхон рeформ хийчих сачийтай аавын хүү eрөнхийлөгч гарч ирэхгүйнээ

Зочин
Зочин
2024-05-18 13:35
Reply to  Зочин

Ухнаагийн Хүрэлсүх гэж ухнаас дор амьтан.Ууж идэх, өөрийн арьсыг хамга�##�ж �######�ийг манахаас өөр бодолгүй этгээд. Хууль зөрчиж худ�##� хэлэхийг өөрийн биеэр үлгэрлэж энэ улсыг эх толгойгүй болгож байна. Улсын тэргүүн хулгайч Сү.Батболд мэтийг ерөнхийлөгч гэсэн �##�бан туша�##�ын хормой доор нууж хамга�##�ан хууль, шудрага ёсыг гахай шиг гишгэлж байна.

ахмад
ахмад
2024-05-18 15:04

Баярцогтын ар т�##�д СБаяр,ЦЭлбэгдорж 2 хоёулаа байдаг юм гэнэлээ.Баярцогтын хадам төв аймггийн угшилт Чулуунбат нэг хэсэг хүргэнээрээ түрүү барьж өмч харөнгө шамшигдуулж ,газрын наймаа хийж асар их хөлжсөн гэхчинэ билээ.Сохор Цэндсүрэн түүний хүү Сандуй,Цэндийн Сүрбаатар нар Армадын хорооны 2 газар байшин барилгыг , бас Оргил рашаан сувил�##�ын газрын тэн хагасыг зарж идэцгээсэн хэрэг удахгүй ш�##�гагдхж ил болноо гайгүы ээ.

Дэл
Дэл
2024-05-18 15:09

Hog boljee

Зочин
Зочин
2024-05-18 20:32

Одоо Баярцогтйгоо одоо устгачихад араас нь х�##�аглаад байх хүн үгүй болсон шүү

Зочин
Зочин
2024-05-19 07:28

Дээд шүүхийн Батцэрэн, Батдэлгэр, Цогт нар нь Хэргийг буцаахгүй хууль зөрчинө гэж шударгаар сан�##� өгсөн гэсэн байна.Харин Эрдэнб�##�сүрэн, Амарбаясг�##�ан, Хосбаяр нар нь Прокурорт буцаасан гэж ойлголоо. Эрдэнэб�##�сүрэн Олон улсын шүүхийн шүүгч болсон, Хосбаяр нь Ховдынх гэдэг.

dambaa
dambaa
2024-05-19 12:23

uuniig ter gadaad luivarching oruulj irsen etgeeduuded yl onooj yrih heregtei ! uuniig bugd medej bgaa shuudee !

Иргэн
Иргэн
2024-05-19 23:23

Монголчууд мөнгний төлөө хятадуудад хайртай болсны нэг жишээ !

Зочин
Зочин
2024-05-20 06:48

Баярцогт монголын улс төрөөс үүрд �##�га болоосой.ХУРАЙ,ХУРАЙ,ХУРАЙ.

Зочин
Зочин
2024-05-31 09:26

ХБ-ны хэрэг үгүй боллоо, шүүгч нарыг нь Эби томилсон уу.

Зочин
Зочин
2024-06-01 08:55

Shorond bh hun hun 6ahaaraa songuulid devshdiin beeee .Mongolin toriig ingeh erh bhgui shuuu z##laaarai

Холбоотой мэдээ

Back to top button