НИЙГЭМ

С.Ганбаатар: Бизнес эрхлэгчдийн эрхийн тухай хуулийг оруулж ирэхээр төлөвлөж байна

УИХ-ын чуулганаар Ц.Даваасүрэн нарын зарим гишүүн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталснаар парламентын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж, хязгаарлаж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ тухай: 

"Ажлын байр бий болгодог, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хууль манайд байдаггүй. Бизнес эрхлэгчдийн эрхийн тухай хуулийг би 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Энэ хуулийг оруулж ирсэн тохиолдолд Үндсэн чиглэлд байхгүй гээд хэлэлцэхгүй байх уу. 

Хууль батлаад, үйлдвэрлээд л байдаг хэрэгжилтэд нь хяналт тавьж чадаж байна уу. Тиймээс би хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуулийг 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирнэ. Энэ хуулийг жагсаалтад байхгүй байна мөн л хэлэлцэхгүй байх уу” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button