ДЭЛХИЙ

Дональд Трамп цар тахлын оргил үед “Цагаан ордон”-д баяр тэмдэглэжээ

Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн лхагва гарагийн өдөр (2020.12.09) Еврейчүүдийн тэмдэглэдэг Ханука баярыг тохиолдуулан Цагаан ордонд хоёр үдэшлэг хийжээ. Тус өдөр АНУ-д “КОВИД-19”-ийн улмаас 3,053 хүн нас барсан нь рекорд тоо байв. “Times of Israel”-д мэдээлснээр хоёр үдэшлэгт тус тус 100 хүн оролцсон байна.

Баярт оролцсон хүмүүс дунд Цагаан ордны Тамгын газрын дарга Марк Мэдоус байжээ. Тэрээр өнгөрсөн сард шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдож байсан юм. Сошиал медиа дээр тавигдсан зурагнуудаас харвал Мэдоус амны хаалтгүй байсан бөгөөд зочидтой гар барин мэндчилж байжээ.

Ноён Трамп баяр ёслолын улиралд зориулж Цагаан ордонд хийх 25 үйл ажиллагааны нэгт Ханука багтсан аж. Тэрээр уг үйл ажиллагаануудыг өмөөрөн олон зочид амны хаалттай оролцсон бөгөөд  “Би энийг сайн зүйл гэж бодож байгаа шүү” гэжээ. Мөн Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагийн өдөр “Вакцин бол бидний гол зорилго. Учир нь цар тахлыг вакцинаар л дарна... Бас миний сонссоноор АНУ-ын хүн амын 15 хувь нь халдвар авсан. Энэ бол сайн хэрэг. Учир нь халдвар авах бол хамгийн сайн вакцин” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC, Business Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button