НИЙГЭМ

Сэлэнгэ аймагт “Нэг өрх – нэг иргэн” шинжилгээ өнөөдрөөс эхэллээ

Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос ээлжит (2020.12.11) мэдээллээ хийлээ. Мэдээллээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Нэг өрх – нэг иргэн” шинжилгээ авах үйл ажиллагаа өнөөдрөөс /2020.12.11/ Сүхбаатар сумын хэмжээнд эхэлж байна. ХӨСҮТ-ийн 40 эмч, инженер техникийн ажилчид Сүхбаатар суманд ирж шинжилгээ авах 20 цэгт хүч нэмэн ажиллаж байна. Манай аймагт нэг тохиолдол шинээр нэмэгдсэн. Энэ хүн Сүхбаатар сумын 3-р багт амьдардаг 30 настай эмэгтэй. Өмнөх тохиолдлын ойрын хавьтал.

Одоогоор аймгийн хэмжээнд 37331 хүнийг түргэвчилсэн оношлуураар, 12987 хүнийг PCR-ийн шинжилгээнд хамруулаад байна. Нийт 22 автобусаар 900 гаруй хүн, хувийн машинаар 357 хүн Улаанбаатар хот болон бусад хөдөө орон нутгаас ирээд байна. Сүхбаатар суманд ажиглалтанд байсан эх амаржиж хүүтэй боллоо. Аймгийн иргэд өрхийнхөө нэг гишүүнийг шинжилгээнд хамруулаарай гэж хүсье” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button